Албан байгууллага, үзвэр үйлчилгээний газар, орон сууц гэх мэт бүхий л орчинд зөвхөн зөвшөөрөлтэй хүмүүс нэвтрэх бүс үүсгэх, зөвшөөрөлгүй болон гаднын хүн нэвтрэхийг хориглох хэрэгцээ шаардлага гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх боловсронгуй шийдэл бол нэвтрэх хяналтын систем юм. Нэвтрэх хяналтын систем нь хэрэглэх газраасаа хамаарч шийдлийн олон хувилбартай байж болно.
Манай компани нэвтрэх хяналтын системийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтын ажлыг хийж ирсэн олон жилийн туршлага, чадавхтай бөгөөд чанар үзүүлэлтээрээ олон улсад танигдсан тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж таны албан газар, орон сууцны аюулгүй байдалд бүрэн нийцсэн шийдлийг санал болгоно. Олон нөхцөл, зохицуулалт, өндөр нууцлалтай системийг том оффис үйлчилгээний барилга болон тусгай зориулалтад ихэвчлэн ашигладаг бол энгийн PIN код бүхий системийг жижиг байгууллага, дэлгүүр, үйлчилгээний төв, орон сууцны байр зэрэгт ашиглахад тохиромжтой.