БАРИЛГЫН
МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ

Манай оронд барилгын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр дэлхий нийтийн жишиг болсон барилгын дэвшилтэт технологийг өргөнөөр нэвтрүүлж байна. Үүний тод жишээ нь ухаалаг барилгын систем буюу барилгын менежментийн систем юм. Барилгын цахилгаан, ус, дулаан хангамж, салхивч, хөргөлт, агааржуулалт зэрэг барилгын дэд бүтцийн системүүд нь хоорондоо хамааралгүй, механик ажиллагаатай байсан бол одоо нэгдсэн удирдлага бүхий автомат системд шилжиж байна. Үүний үндсэн гол зорилго нь энергийн хэмнэлттэй зөв зарцуулалтаар тав тухтай байдлыг хангах явдал юм. Манай компани 2012 оноос эхлэн дэлхийд ухаалаг барилгын технологиор тэргүүлэгч Siemens корпорацын албан ёсны түншээр, 2018 оноос Францын Schneider Electric-тай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд өөрсдийн инженерүүдийг барилгын автоматжуулалтын системийн сургалтуудад бүрэн хамруулж, албан ёсны сертификат эзэмшүүлэн, Барилгын Менежментийн Систем (БМС)-ийн төслүүдийг амжилттайгаар хэрэгжүүлж ирсэн. Энэ туршлага дээрээ суурилан Монголын зах зээлд мэргэжлийн түвшинд шийдэл боловсруулж, төслийг удирдан гүйцэтгэж, олон улсын стандартын дагуу суурилуулалт тохиргоо хийж хүлээлгэн өгөхөөс гадна суурилуулалтын дараах найдвартай ажиллагааг бүрэн хангах, сервис үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлнэ.

Барилгын менежментийн системийн доор удирдагдах системүүд:

Халаалт, салхивч, хөргөлтийн систем (HVAC)-ийн удирдлага, хяналт
Гэрэлтүүлэг, гэрлийн удирдлага
Цахилгаан хангамжийн хамгаалалт, хяналт, удирдлага
Гал, хулгайн дохиоллын төрөл бүрийн системүүд
Камерын хяналтын систем
Хурлын өрөөний систем
Нэвтрэх хяналтын систем
Автомашин зогсоолын систем

БАРИЛГЫН АВТОМАТЖУУЛАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ

  • Галын дохиоллын систем
  • Аюулгүй байдлын шийдэл
  • 24/7 Хяналт удирдлагын дэлгэцийн шийдэл
  • Гэрэлтүүлэг
  • Лифт цахилгаан шат
  • Дотуур холбоо /PBX/
  • Нэвтрэх хяналтын систем
  • Сүлжээ, дэд бүтцийн шийдэл
  • Дулаан, хөргөлтийн систем
  • Цахилгаан эрчим хүчний систем

СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛУУД

Түрээслэгч болон оршин суугч
  • Эрчим хүчний хэрэглээг үр дүнтэй хянах, төлөвлөх
  • Орчноо хялбар удирдаж тохируулах
  • Өрөө тус бүрийг бие даан тохируулах
  • Ажиллах орчин нь хүний эрүүл мэнд, бүтээлч чанар болоод бүтээмжид шууд нөлөөлж байдаг тул тохилог тав тухтай байдлыг бий болгох
  • Барилгын тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, ашиглалтын хугацааг сайжруулах
  • Халаалт, хөргөлттэй холбоотой асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх
  • Засвар үйлчилгээтэй холбоотой зардал, цаг хугацааг хэмнэх
Барилга эзэмшигч
  • Барилгын үнэ цэнэ өсөх тул түрээсийн үнэ өндөр болж илүү ашиг олох боломжтой болно
  • Хэрэглээгээ уян хатан тохируулах боломж бий болж, зардал хэмнэнэ
  • Түрээслэгчийн зардал болоод тооцоог тусад нь гаргах боломжтой
  • Барилгын системүүдийг алсаас болон төвлөрсөн байдлаар хянах, удирдах боломжтой
Орон сууцны контор, үйлчилгээний компани
  • Эвдрэл гэмтлийн мэдээллийг хялбар олж авна
  • Тогтмол засвар үйлчилгээ, хяналт шалгалтын хуваарийг компьютерын системээр хийнэ.
  • Тогтмол засвар үйлчилгээ, хяналт шалгалтын хуваарийг компьютерын системээр хийнэ.
  • Гэмтлийг эрт илрүүлж засварлах боломж бүрдэнэ

БИДНИЙ ТҮНШҮҮД

БИДНИЙ ХЭРЭГЛЭГЧИД

ХОЛБОО БАРИХ