Гал бол хохирол болон эрсдэл өндөртэй аюул мөн билээ. Энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулахад зориулагдсан олон
арга зам байдгийн нэг нь барилга байшин, объектыг галын аюулаас хамгаалах, гал гарах анхны шинж тэмдгүүдийг илрүүлэн мэдээлэх автомат систем
буюу галын дохиоллын систем юм.
Манай компани 1997 оноос хойш галын дохиоллын системийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Бид чанар үзүүлэлтээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж танай барилга,
объектын онцлог, шаардлагад тохирсон шийдлийг тусгайлан боловсруулж, цогц байдлаар нийлүүлж байна.
Орчин үеийн галын дохиоллын системийн зах зээлд аспирацын утаа мэдрэх системийн эрэлт хамгийн хурдацтай өсөж байгаа төдийгүй богино хугацаанд утаа мэдрэх чадвараараа бусад бүх системүүдийг тэргүүлж байна. Энэхүү систем нь олон нүхтэй хоолойнуудаар агаарыг байнга сорж, удирдлагын самбар дээр агаарыг шинжилдэг онцлогтой. Мөн суурилуулалт болон засвар үйлчилгээний хувьд маш хялбар байдгаараа бусад системүүдээс давуу талтай юм. Хэрэв танд галыг найдвартай болон хурдан мэдэх орчин үеийн технологийн шаардлага байгаа бол бидэнд хандана уу.