Public Addressing System буюу Зарлан мэдээлэх системийг нэг буюу хэд хэдэн цэгээс тодорхой хязгаарлагдмал хүрээний газар, талбайг хамруулан мэдээлэл түгээх зорилгоор ашигладаг бөгөөд оффисын барилга, орон сууцны хотхон, үйлчилгээний төв, эмнэлэг, сургууль, үйлдвэрийн газрууд зэрэгт хэрэглэхэд тохиромжтой. Манай компани 2005 оноос хойш зарлан мэдээлэх системийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа ба чанар үзүүлэлтээрээ олон улсад танигдсан нэр хүнд бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг. Хэрэглэгч бүрийн хэрэгцээ шаардлагад тохирсон шийдлийг тусгайлан боловсруулж, мэргэжлийн түвшинд бид нийлүүлж байна.