Барилгын сүлжээ, холбоо дохиоллын системүүдийг монгол болон олон улсын стандарт, норм дүрмийн дагуу төлөвлөж, зураг төсөл шийдлийг оновчтой
боловсруулж, суурилуулалтыг гүйцэтгэх нь системүүдийн найдвартай ажиллагааг хангах, урт хугацаанд өргөтгөл шинэчлэлт хийхэд чухал үүрэгтэй байдаг.
Мэдээлэл, холбоо дохиоллын системүүдийг нэг дор шийдэн, нэгдсэн дэд бүтцээр зангидах Structured Cabling System (SCS) буюу Сүлжээ дэд бүтцийн
шийдлийг танилцуулж байна.
Сүлжээ, дэд бүтцийн шийдэл нь бүх төрлийн барилга, ялангуяа мэдээллийн технологийн олон төрлийн шийдэл ашиглах хэрэгцээ өндөртэй барилгуудад
нэн шаардлагатай байдаг. Бид Cүлжээ дэд бүтцийн шийдэл, суурилуулалтыг 10 гаруй жилийн туршлагатай чадварлаг инженерүүдийн багаар хэрэглэгчдэдээ
хүргэж байгаадаа баяртай байна. Хэрэглэгч, захиалагч байгууллагын барилгын зураг төсөл, хүсэл сонирхолд тулгуурлан тохирсон кабелын системийг
төлөвлөх, зураг төсөл, нарийвчилсан дизайн, шийдэл гаргахаас эхлээд, барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан сүлжээ, дэд бүтцийн суурилуулалтын
ажлыг гүйцэтгэдэг.