Бидний тухай

Дижитал Повер ХХК нь техникийн зураг төсөл боловсруулахаас эхлээд шийдэл гаргах, шийдлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг дэлхийн жишигт нийцсэн вендоруудтай зөвлөлдөн хэрэглэгчийн онцгой хэрэгцээ шаардлага дээр үндэслэн сонгох замаар томоохон хэмжээний системүүдийг нэгтгэх төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна ашиглалтанд оруулах, ашиглалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэх гэх мэт ажлуудыг цогцоор нь хийж гүйцэтгэдэг.

БИДНИЙ ТУХАЙ

 

“Бид дэлхийн стандартад нийцсэн инженерчлэлийн шийдэл, төслийн удирдлага болон зөвлөх үйлчилгээг үзүүлэгч компани болно” гэсэн эрхэм зорилготойгоор, Үйлдвэр болон барилгын автоматжуулалт, Сүлжээ болон хүчний дэд бүтэц, Цогц биет аюулгүй байдал, Гэр болон оффисын автоматжуулалт, Цахилгаан гэсэн үндсэн 5 чиглэлийн, мэргэжлийн шийдлүүдийг санал болгон ажилладаг байгаа.

Дижитал Повер компани нь Siemens, Schneider, Bosch, Johnson Controls, Fibaro, Crestron, Suprema, Securiton, Axis зэрэг дэлхийн нэр хүнд бүхий 30 гаруй компанитай хамтран ажиллаж, албан ёсны баталгаат бүтээгдэхүүн, шийдлийг мэргэжлийн түвшинд хүргэн ажиллаж байна.

Дижитал Повер компани нь барилга, уул уурхай болон үйлдвэрийн холбоо дохиолол, автоматжуулалтын тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт болон үйлчилгээг хүргэх зорилгоор 1999 онд М-Сип-Эс Электроникс компанийн Систем Интеграцчлалын Газар нэртэйгээр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

Тус компани нь менежментийн хувьчлалын үр дүнд 2013 оны 5-р сарын 1-ний өдрөөс М-Си-Эс Группийн бүрэлдэхүүнээс албан ёсоор гарч, Ай Ти Зон нэрээр бие даан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд цаашлаад, Ай Ти Зон компанийн Систем Интеграцчлал Автоматжуулалтын Газар нь хэтийн бизнесийн стратегийн дагуу 70 гаруй мэргэжлийн, туршлагатай ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр 2018 онд Ай Ти Зон компаниас тусгаар бие дааж Дижитал Повер ХХК болсон билээ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Үйлдвэр болон

барилгын автоматжуулалт

Сүлжээ болон
хүчний дэд бүтэц

Цогц биет

аюулгүй байдал

Гэр болон оффисын

автоматжуулалт

Цахилгаан

Vision

Эрхэм зорилго

Цахилгаан болон Механик
инженерчлэлийн системийн цогц шийдлүүдийг чанарын өндөр түвшинд, мэргэжлийн сервис үйлчилгээний хамт өөрийн хэрэглэгчиддээ хүргэх.

Алсын хараа

Бид дэлхийн стандартад нийцсэн инженерчлэлийн шийдэл, төслийн удирдлага болон зөвлөх үйлчилгээг үзүүлэгч компани болно.

Үнэт зүйл

Өрнүүн эрмэлзэл, Өөдрөг хандлага,

Өндөр чадвар

ТҮҮХЭН ЗАМНАЛ

1997

Анх “М-Си-Эс Электроникс” нэртэйгээр байгуулагдав

1999

“Систем Интеграцчлал Автоматжуулалтын Газар” байгуулагдсан

2005

“Balanced Scorecard” менежментийн аргачлалын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн

2010

Schneider Electric компанийн албан ёсны дистрибьютер болов

2012

Crestron компанийн албан ёсны дистрибьютер болов

2012

Tyco Security компанийн албан ёсны дистрибьютер болов

2012

ISO 9001:2010 чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэв

2012

APC компанийн албан ёсны дистрибьютер болов

2013

Менежментийн хувьчлалаар М-Си-Эс Группээс “Ай Ти Зон” нэртэйгээр тусдаа гарав

2014

Suprema компанийн албан ёсны дистрибьютер болов

2016

Siemens компанийн Building Technology дээр албан ёсны партнер болов

2016

Bosch Security Systems компанийн Зарлан мэдээлэх системийн албан ёсны дистрибьютер болов

2018

Axis компанийн албан ёсны дистрибьютер болов

2018

“Дижитал Повер” компани байгуулагдав

2018

Bosch Security Systems компанийн албан ёсны Галын дохиоллын системийн албан дистрибьютер болов

2019

Asenware компанийн албан ёсны онцгой эрхт дистрибьютер болов

2020

Orvibo брэндийн албан ёсны дистрибьютор болов

2020

Cortech компанийн албан ёсны дистрибьютор болов


БИДНИЙ ТҮНШҮҮД